Wednesday, July 15, 2009

1.1. Глобал санхүүгийн зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь Форекс

Форекс гэж юу вэ?
Олон улсын валютын зах зээл буюу Форекс нь дэлхийн санхүүгийн зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Форекс арилжаанд оролцох трейдэрийн гол зорилго нь гадаад валютуудыг зарж, худалдаж авах замаар ашиг олох билээ. Зах зээл дээрх гүйлгээнд буй бүх валютын ханш нь эрэлт, нийлүүлэлт өөрчлөгдөхөд байнга хэлбэлзэж байдаг. Үүнийг судалснаар улс төр, эдийн засаг, байгаль орчны хүрээн дэхь хүний нийгмийн үйл явдалд нөлөөлөх чухал хүчин зүйлсийг мэдэж авах давуу талтай. Гадаад валютын одоогийн ханш, жишээ нь доллар, хамгийн өндөр болон бага утга руу байнга хэлбэлзэж байдаг.
Энэхүү хэлбэлзэлийг ашиглаад трейдэрүүд “бага үнээр худалдан аваад, өндөр үнээр худалдах” гэсэн зарчмаар тоглож ашиг олдог. Форекс зах зээлийг дэлхийн санхүүгийн системийн бусад салбаруудтай харьцуулахад ихээхэн ялгаатай.
• Хүчин зүйлийн тоо тасралтгүй өөрчлөгддөг ба ихээхэн мэдрэмжтэй,
• Хувь хүн болон корпорацийн трейдэрүүд гээд арилжаанд хэнч оролцох боломжтой бөгөөд гагцхүү интернэтэд холбогдсон компьютер л таньд хэрэгтэй,
• Ямар нэгэн гадны нөлөө буюу хахууль энд үйлчилэхгүй,
• Арилжаалагдсан валютуудын хөрвөх чадварыг бий болгодог худалдааны эргэлт ихтэй (өдөрт ойролцоогоор 3.2 триллион доллар арилжаалдаг),
• 24 цагийн турш арилжаанд тасралтгүй оролцох боломжтой зэрэг маш олон давуу талтай.
• Түүнчлэн ашиг олох бүрэн боломжтой, үүний хажуугаар эрсдэл үүрэх аюултай.
Форекс дэхь валютын ханшны хэлбэлзэлд нөлөөлөх хүчин зүйлс ба арилжааны эрсдэлийн төвшин, тэдгээр хүчин зүйлүүдэд шаардлагтай мэдээллийн эх үүсвэр, техник шинжилгээ ба зах зээлийн хөдөлгөөний таамагнал, түүнчлэн арилжааны хэрэгсэл, дүрмүүдийг сайн мэдэж ойлгосноор амжилтанд хүрэх бүрэн боломжтой.
Форекс арилжаанд бэлтгэх үйл явцад демо данс ашиглах ба арилжаанд оролцох багаахан туршлага болон онолын мэдлэгийг шаарддаг.
Ингээд та бүхэнд амжилт хүсье!!!

No comments:

Post a Comment